Дэлхий дахинд “Ковид-19” вирусийн вакцинд хамрагдсан иргэдэд вакцинжуулалтын паспорт олгох талаар мэдээлэл гарсан бөгөөд зарим улсад хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Гэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины паспорт гэж байхгүй гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Gogo.mn өгсөн ярилцлагадаа дурсан байна.
Тэрбээр “Одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцины паспорт гэж байхгүй. Манай улсын хувьд дотооддоо гэрийн даалгавраа амжилттай биелүүлсэн гэж хэлж болно. Магадгүй ирээдүйд олон улсад вакцины паспортыг хүлээн зөвшөөрлөө гэхэд тэр системд манай улс нэвтрэн ороход e-mongolia-гийн мэдээллийн энэ дата бааз суурь болно. Вакцин хийлгэсэн гэдгийг батлах паспорт гаргаж гадаадад зорчих санаачлага гаргасан хэсэг улс орнууд байхад түүнийг нь дэмжихгүй байгаа хэсэг бүлэг нь бас байна. Вакцинд хүн сайн дураараа хамрагдана. Сайн дураараа вакцинд хамрагдаагүй хүнд вакцины гэрчилгээ, паспорт өгөхгүй хилээр зорчих эрхийг нь хязгаарлана гэдэг бол хүний эрхийг зөрчсөн асуудал хэмээн олон улсад яригдаж байна” гэлээ.
Л.Баяр