Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний нөхөн үржихүйн чадварт өөрчлөлт орж байгааг эрдэмтэд тогтоожээ. Экологийн нөхцөл байдал муудсаны бас нэг үр дагавар нь эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэн багасаж байгаа явдал гэнэ.
Дэлхийн хамгийн шилдэг сургуулийн нэгд тооцогддог Маунт-Синай анагаах ухааны төвийн Иканы анагаах ухааны сургуулийн нэрт халдвар судлаач, экологич эрдэмтэн, доктор Шанна Свон номондоо үйлдвэрлэлийн химийн бүтээгдэхүүний хэрэглээ, бэлэг эрхтний урт хоёрын хоорондын холбоог судалснаа бичжээ.
“Count Down” (“Эргэх тооцоо”) хэмээх нэртэй уг номонд өнөө цагийн ертөнц хүний нөхөн үржихүйн хөгжлийг өөрчилж, ирээдүйдээ бүх төрөл зүйлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэжээ.
Энэхүү номонд орчны бохирдол чалханд хэрхэн нөлөөлсөн, төрөлт хэрхэн багассан, жижиг эрхтэнтэй хөвгүүдийн тоо хэрхэн өссөн тухай өгүүлсэн аж. “Дэлхийн зарим хэсэгт аж төрж буй, орчин цагийн 20 настай эмэгтэйчүүд эмээ нарынхаа 35 настай үеийнхээс илүү нөхөн үржих чадваргүй болсон” хэмээн доктор Свон бичжээ. Үүнийг дэлхий нийтийн хямрал гэж үзэж байна.
“Байгаль орчинд тархсан химийн бодис, эрүүл бус амьдралын хэв маягууд бидний дааврын тэнцвэрийг алдагдуулж, нөхөн үржихүйн их бага түвшний тэнцвэргүй байдал бий болгож байна” хэмээн доктор Свон тэмдэглээд, хүн төрөлхтөн устан мөхөж буй төрөл зүйлийг тодорхойлдог 5 шалгуураас 3-т нь тэнцэж байгааг мэдэгджээ. Доктор Свон “Устан нөхөхөд одоо нэг л шалгуур үлдээд байна” хэмээн тэрбээр дүгнэсэн аж.
Ямар бохирдол нөлөөлж байна вэ?
Доктор Своны судалгаанаас үзэхэд хуванцар үйлдвэрлэлд хэрэглэдэг фталат хэмээх химийн бодис нөхөн үржих ажиллагааг алдагдуулж байна. Энэ нь хүний дотоод шүүрлийн системд нөлөөлдөг аж.
Уг химийн бодисыг хуванцрын уян хатанг нэмэгдүүлэх зорилгоор хийдэг. Уг бодисыг тоглоом, бүтээгдэхүүний савлагаа, угаагч хэрэгсэл, гоо сайхан болон олон бүтээгдэхүүнээс олох боломжтой. Энэ бодис хүний хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж доктор Свон тэмдэглээд, “Өдгөө хөвгүүд эхийн хэвлийд байхаасаа л энэ бодисыг залгиж, химийн бодист хордсон байдалтайгаар төрж байгаа” гэжээ.
Доктор Свон нь фталатыг амьд махбодод хэрхэн нөлөөлж буйг хэдэн арван жилээр судалж байгаа юм. Эхэндээ хархан дээр фталатын синдромыг судалж байсан ч 2000 оноос хүний бие маходбод орсон фталатуудын агууламжийн түвшинг хэмжих боломжтой болжээ. Тэр цагаас хойш доктор Свон энэ химийн бодис эцэг эхээс хэрхэн хүүхдэд дамжиж, цаашид эмэгтэйчүүдийн үр тогтоох чадвар, эрчүүдийн эрхтний уртад нөлөөлдгийг судалж байгаа юм.
Тэрбээр 2017 онд байгаль орчны бохирдол эр эсийн холбоог судалсан нь хамгийн алдартай судалгаа болсон юм. Энэ ажлаараа тэрбээр эрчүүдийн үр тогтоох чадвар ирэх 40 жилд хэрхэн өөрчлөгдөхийг тооцон гаргажээ. Доктор Свон 45 мянга орчим эрэгтэй эмчийн оролцуулсан 185 судалагаа явуулаад, барууны орнуудад эрчүүдийн эр сийн тоо 1973-2011 оны хугацаанд 59%-иар буурсан болохыг тогтоожээ. Энэ байдал үргэлжилбэл эрчүүдийн олонх нь 2045 он гэхэд амьдрах чадвартай эр эс боловсруулж чадахаа болино гэжээ.
Эх сурвалж: Ru.euronews.com
Орчуулагч: Марта