Сүүлийн 24 цагт 602 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 88 тохиолдол батлагдлаа.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна.
Шинээр Дорнод аймагт халдвар батлагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын сорьцыг ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ яг одоо хийгдэж байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 10,820 болсноос дотоодын халдварын тоо 10,281 боллоо.
Л.Баяр