Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 4-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 602 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 514 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 88 тохиолдол батлагдлаа.
Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна.
Шинээр Дорнод аймагт халдвар батлагдсан гэх мэдээлэл гараад байгаа. Тус аймагт батлагдсан тохиолдлуудын сорьцыг ХӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ яг одоо хийгдэж байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 10,820 болсноос дотоодын халдварын тоо 10,281 боллоо.
Нийтдээ 2119 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 12
- Хүнд 52
- Хүндэвтэр 244
- Хөнгөн 1811 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 282 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол үүнээс эдгэрсэн 5931 буюу 57 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
- Улаанбаатар-8906 /сүүлийн 24 цагт 266 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-12 / Сүүлийн 24 цагт 3 /
- Архангай-85 / Сүүлийн 24 цагт 15/
- Төв аймаг-276 /Сүүлийн 24 цагт 12/
- Дархан-Уул-163 / Сүүлийн 24 цагт 19/
- Хөвсгөл-44 / Сүүлийн 24 цагт 3/
- Увс –4 /Сүүлийн 24 цагт 0/
- Өвөрхангай –110 /Сүүлийн 24 цагт 5/
- Баянхонгор 27 /Сүүлийн 24 цагт 1/
- Орхон амйагт 158 /Сүүлийн 24 цагт 11/
- Дорноговь аймагт 15 /сүүлийн 24 цагт 11/
- Булган аймагт 61 /Сүүлийн 24 цагт 4/
- Сэлэнгэ аймагт 30/Сүүлийн 24 цагт 4/
- Хэнтий аймагт 17 /Сүүлийн 24 цагт 1/
- Ховд аймагт 58 /Сүллийн 24 цагт 11/
- Говьсүмбэр 2 /Сүүлийн 24 цагт 0/
- Сүхбаатар 11/Сүүлийн 24 цагт 11/
Орон нутагт нийт 1358 хүн халдвар авсан байна.
Л.Баяр