Онцгой байдлын алба хаагчид төөрсөн, сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 17 настай эрэгтэй, Булган аймагт 79 настай эрэгтэй, Булганд 14 настай хүүг эрэн хайж байна.
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төв-д/ Иргэн Т нь 03.31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.02-ны өдрийн 20:20 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /17 настай, эрэгтэй/-ыг 04.04-ний өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 21:30 цагт зогсоосон байна.
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Иргэн Е нь 03.31-ний өдрийн 15:00 цагт гэрээсээ автомашинаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Е /79 настай, эрэгтэй/-ийг 2 бүлэг болон 1 дүгээр бүлэг Булган сумын Булган багийн “Булган” гэдэг уулаас “Сүүдэр царам” гэдэг газар хүртэл 20 км, 2 дугаар бүлэг Орхон сумын Бөхт багийн “Сүүдрийн-Эх” гэдэг газраас “Өлийн” даваа хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт түр зогсоосон.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Иргэн К нь 04.03-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд К /14 настай, эрэгтэй/-ыг Нарангийн гол, Их мухар, Бага мухар гэдэг газраар 25 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 04.05-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлжээ.
Эх сурвалж : ОБЕГ