Манай улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар УОК мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор коронавирус дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгджээ.
Тодруулбал, өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн байна. Гэхдээ эхлээд голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулсны дараа нийтийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм.
Б.Эрдэнэ