Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд нийт 149 удаагийн тусгай үүргийн нислэгээр 25216, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6751 буюу нийт 31967 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.
Өнгөрөгч гуравдугаар сард 12 удаагийн нислэгээр 1832 иргэнээ татан авчээ. Харин энэ сард нийт 12 удаагийнтусгай нислэг үйлдэх бөгөөд БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.