УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэний танхимын ажилтан, албан хаагчидтай танхимаар болон цахимаар холбогдож, санал бодлоо солилцсон байна. Энэ үеэрээ иргэдтэйгээ илүү ойр ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Тэрбээр ” УИХ-ын гишүүн гэхээрээ иргэддээ олдохгүй, тэнгэрийн амьтан гэх ойлголтыг хална. Иргэдтэйгээ ойр ажиллахын тулд хороо бүрд ажиллаж байгаа алба хаагчдын хүчин чармайлт, гаргасан судалгаа, өгч буй мэдээлэл чухал байдаг.
370 гаруй мянган иргэнтэй нийслэлийн хамгийн том дүүргээс сонгогдсон гишүүний хувьд 28 хорооны ажилчидтай ойр ажиллаж байж хороо, дүүргийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтын хүчээр нэг баг болж ажиллах болно” хэмээв.
Н.Батаа