Хилчид 3,6 тэрбум төгрөгийн үнэ бүхий шуурганд уруудсан малыг тогтоон барьж эздэд нь хүлээлгэн өгчээ

2021-04-02 15:17
396551794982d3bab6d24baf9c8c89ff_8207

Хилийн 0132 дугаар ангийн хилчид малчин ард иргэдэд учирч болох 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгч ажилласан талаар Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-аас мэдээллээ.

Энэ оны 3 дугаар сард Монгол орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарч цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болсон билээ.

Тус ангийн хилчид энэхүү цаг агаарын гамшигт үзэгдэл болсон шороон болон цасан шуурганаар улсын хилд тулж ирсэн 18 удаагийн тохиолдлоор нийтдээ 5661 бод малыг олж илрүүлэн тогтоон барьж чадсан байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй