УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Бид цөөхөн хүн амтай халдварын тоог хүн амынхаа тоогоор бодоход дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар бид зорилтот 60 хувийнхаа 20 гаруй хувийг вакцинжуулаад байна. Вакцины эхний тунгаа хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан нь үнэн. Гэхдээ энэ бол зөвхөн манайд тохиолдож байгаа биш. Ямар вакцин оруулж ирэх талаар гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна. Өнөөдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 300 мянган тун, мөн энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. Хоёр удаагийн татан авалтаар БНХАУ-ын Вероселл вакцины 900 мянган тунг авна.
Л.Баяр