Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, Америкийн иргэн Раймонд Шефер Висконсин мужид Waterford Union сургуулийн гэрчилгээ авчээ. Төгсөгч 96 настай гэдгээрээ олны анхаарлыг татаж байна.
Шефер 1940-өөд онуудад Расин тойргийн хөдөө аж ахуйн сургуулиа хаяж, гэр бүлдээ тусалж, армид алба хаасан байна. Хожим нь тэрбээр фронтод дайтжээ. Дайнаас ирмэгцээ Шефер хэдэн арван жилийн турш тоног төхөөрөмжийн үйлдвэрт ажилласан байна. Расины сургуулийг 1959 онд хаах үед л тэр гүйцээж сурч чадаагүйдээ харамссан гэдэг.
“Би ахлах сургуулийн дипломтой болох юмсан гэж хүсдэг байсан ч хэтэрхий тэнэг байсан” гэжээ. Үнэн хэрэгтээ тэр гэр бүлдээ туслахын тулд сургуулиа хаясан шүү дээ хэмээн гэр бүлийнх нь найз Синтия Беннетт ярьсан байна.
Ахмад дайчинд тусгайлсан ёслолоор диплом гардуулсан байна. 96 настай өвөө төгсөлтийнхөө баярын үеэр уламжлалт захидал, малгайг ч хүлээн авчээ. Ёслолын арга хэмжээнд түүний найз нөхөд, ойр дотныхон нь ирсэн байна.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта