Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужаг энэ сарын 1-нд хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа олгож ирсэнд талархал илэрхийлээд, ГХЯ бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэв.
Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэх, хүнсний үйлдвэрлэлийн монгол брэндийг бий болгох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.
Гадаад харилцааны яам