Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан, Халзан, Уулбаян суманд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоожээ. Тус аймгийн Мөнххаан суманд 11 халдвар илэрсэн бөгөөд ойрын 272, дам хавьтлын 1400 хүн байна. Мөн 46 иргэнийг тусгаарлажээ.

Мөнххаан суманд халдварын голомтыг цомхотгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. “Нэг хаалга-нэг өрх “тандалтын шинжилгээнд сумын 650 өрхийг хамруулахаар 5 баг ажиллаж байна. Шинжилгээг Дорнод аймаг руу явуулах юм байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн