2021-04-01 13:211min00

Өнгө үзэмжгүй, явган хүнд саад учруулсан хаяг, самбаруудыг буулгаж байна

-01042021-1617247921-1252360840-165122688_1186434375142385_3758199580917105924_n

Баянгол дүүргийн 15 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөөнд явган хүний зам хааж байрлуулсан 7 түр самбар, 13 хаягийн байгууламж, Баянзүрх дүүргийн 16 хороо Цайз 16 орчимд 13 самбар, 15 хаягийн байгууламжийг буулгажээ.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Аж ахуйн нэгжид шаардлагатай мэдээлэл, заавар зөвлөгөөг өглөө. Цаашид уг ажил 6 дүүргийн хэмжээнд үргэлжилнэ” гэв.

Нийслэлийн Засаг дарга иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй, явган хүний хөдөлгөөнд саад учруулж буй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон аж.

Б.Эрдэнэ