Цар тахлын тархалтыг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг Улсын Онцгой комиссоос танилцуулж байна.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар, УОК-оос иргэдийн эрүүл мэндийн хамгаалах, үүний зэрэгцээ эдийн засгаа унагаахгүй байх талаас бүх талын эрсдэлийг тооцож ажиллаж байгаа.
Төрийн байгууллагууд төдийгүй ААН-үүдийг аль болох цахимаар биечлэн ажилласан тохиолдолд 30 хувийн дүүргэлттэйгээр ажиллана. Долоо хоногийн хугацаанд эрсдэлийн үнэлгээ хийж явна. Үүнд тулгуурлаж цаашид ямар арга хэмжээ авахаа тодорхойлно. Асуудал нөхцөл амаргүй байна. Гэхдээ шийдвэрүүд иргэдийн оролцоотойгоор үр дүнгээ өгнө.
Тавдугаар сарын 1-ний дотор Улаанбаатар хотын насанд хүрсэн амынхаа вакцинжуулалтын эхний тунг хийж дуусгана. Долоодугаар сарын 1-н хүртэл орон нутгийн иргэд гээд бүх салбарт вакцинжуулалтын ажлаа хүргэнэ.
Энэ хугацаанд зам дэд бүтэц бүтээн байгуулалтын ажил зогсох ёсгүй” гэлээ.