Дөрөвдүгээр сард 1.1 сая иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна
2021-03-31 15:061min

Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 300.366 хүнд вакцины эхний тунг тариад байна. Энэ нь зорилтот буюу дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна.
Дархлаажуулалтын ажлын явцад урвал хүндрэл гарч байгаа эсэхэд хяналт тавиад явж байгаа бөгөөд одоогийн байдлаар ноцтой урвал хүндрэл бүртгэгдээгүй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлэв.