Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 19:00 цагт газардана.
Тус нислэгээр нийт 160 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Иргэдийг ирж буй шалтгаанаар нь харвал:
- Хүндэтгэн үзэх шалтгаантай -117
- Бага насны хүүхэдтэй гэр бүл-31
- Эрүүл мэндийн шалтгаантай -5
- Өндөр настан -4
- Жирэмсэн -3 хүн байгаа аж.
- Эдгээр иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Топаз зочид буудалд тусгаарлах аж.
Л.Баяр