Эдийн засагч Л.Наранбаатар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг АТГ-д шалгуулах хүсэлт гаргаж байна.
Тэрбээр ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүх нарт холбогдох, улсад учруулсан 55 тэрбум төгрөгийн онц их хохирлыг нэхэмжилж, АТГ-т өгөх тухай мэдээлэл хийлээ.
Л.Наранбаатар: Миний өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа шалтгаан бол Улсад 55 тэрбум төгрөгийг хохирол учруулсан ҮАБЗ-ийн дарга А.Гансүх болон Ерөнхийлөгч Х.Баттулга мөн түүний хамаарал бүхий хонгилын шүүгч нартай холбогдож байна.
Эдгээр хүмүүсийн нуун дарагдуулсан 55 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж ард түмэндээ олгуулах явдал юм. Энэ бол дээрх хүмүүсийн төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан мөнгөний тухай асуудал. Уг асуудал шүүгч, Прокурор оролцсон байгаа. 2012 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд болсон. Дэд сайдаар нь өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл/ҮАБЗ/- ийн дарга болсон А.Гансүх ажиллаж байв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 270 км төмөр замыг “Энержи Ресурс” компани нь улсаас мөнгө гаргахгүй өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт эхлүүлэхээр тухайн үеийн Зам тээврийн яамтай гэрээ байгуулсан. Бүтээн байгуулалт эхлүүлэхэд бэлэн болсон байтал тус компанийн гэрээг цуцлаж, Монголын төмөр зам руу шилжүүлсэн. Үүнээс л хулгай луйврын схемийг Х.Баттулга, А.Гансүх нар байгуулсан” гэлээ.
““
Л.Баяр