2021-03-31 10:211min00

Хөвсгөл аймгийн Ханх суманд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

gazar hodlolt _1

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 37 километрын зайд өнөөдөр /2021.03.31/ 08.01 цагийн орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэхүү хөдлөлт нь 2021/01/12-ны өдрийн 05: 32 цагт болсон магнитуд 6,5-тай газар хөдлөлтийн давталт хөдлөлт гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Газар хөдлт болсон хугацаа (Улаанбаатарын цагаар) : 2021/03/31 08:01:24

Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 51.25N 100.34E

Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 5.5

Болсон газар : Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 37 километрын зайд

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй