Монголын үндэсний бөхийн холбоо “Green show” продакшнтай хамтран хэрэгжүүлсэн “Хийморь” төслийн хүрээнд шилдэг найман харцага цолтны тойргийн барилдаан зохион байгуулагдсан билээ.

Төсөлд оролцсон найман улсын харцага цолтон орлогынхоо 50 хувийг сайн үйлсийн аянд хандивлаж, өчигдөр дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан ЭМЯ-ны харьяа Хүүхдийн төв сувилалд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь худалдан авч хандивлалаа.

Уг төсөлд улсын харцага О.Хангай, Т.Баасанхүү, Х.Гантулга, А.Цацабшир, Ц.Одбаяр, Т.Бэгзсүрэн, Д.Анар, Д.Бат-Эрдэнэ нар оролцож, зочид буудалд зургаан хоног байрлаж, ахуй амьдрал, бэлтгэл сургуулилт хийх явцыг нь реалити шоу хэлбэрээр үзнгчдэд телевизээр хүрсэн.

“Хийморь” төслийн эхний удаагийн аваргаар Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүү таван даваа, хоёр унаатайгаар түрүүлж, Завхан аймгийн Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэсэн юм.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн