Он гарсаар ой, хээрийн түймэрт нийт 16351.5 га талбай өртжээ

2021-03-30 17:021min
e270bc634ce05698eb02da7af965ac47 (2)

Он гарсаар гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Булган, Дорнод, Сүхбаатар аймгийн 4 суманд нийт 4 удаагийн ой, хээрийн түймэр дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 1.5 га ой, 16.350 га хээрийн талбай буюу нийт 16351.5 га талбай өртжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой, хээрийн гал түймрийн дуудлага 69.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 Онцгой байдлын ерөнхий газар