Ковид-19 халдвар 15 аймагт зөөвөрлөгджээ

COVID-19-ийн халдвар тархсан аймгийн тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийт 15 аймагт коронавирусийн халдвар тархлаа.

Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд нэг тохиолдол батлагдсан байна. Тухайн иргэн нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатарт эмчилгээ хийлгээд энэ сарын 10-нд Ховд аймагт очоод өчигдрийг хүртэл гэрийн тусгаарлалтад байсан юм байна. Гэрийн тусгаарлалтын хугацаа дуусах үед халуурах шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хандан шинжилгээ өгчээ.

Ийнхүү Улаанбаатар хотоос халдвар зөөвөрлөгдсөн аймаг нэгээр нэмэгдэн 15 боллоо.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн