2021-03-30 09:171min00

Өнөөдөр 10 мянган иргэнийг вакцинд хамруулна

vac

2021 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллаж, нийслэлийн хэмжээнд 10,000, орон нутагт 444 нийт 10,444 иргэнийг дархлаажуулсан байна.

Харин өнөөдөр /2021.03.30/ нийслэлд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10,000 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар нийт 290,108 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй