Өнөөдөр (2017.06.25) Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг авах 403 хэсэг нийслэлд ажиллана. Тэдний 127 нь төрийн өмчийн сургуульд, 101 хорооны байранд, 28 нь хувийн хэвшлийн барилгыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагуудад байрлажээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн хэмжээнд 941.536 сонгогч саналаа өгөх юм байна. Тухайлбал,

  • Сонгинохайрхан дүүрэгт-207.620
  • Баянзүрх дүүрэгт -225.206
  • Баянгол дүүрэгт -144.434
  • Сүхбаатар дүүрэгт-96.148
  • Хан-Уул дүүрэгт-110.883
  • Чингэлтэй дүүрэгт -110.643
  • Багануур дүүрэгт-19.593
  • Багахангай дүүрэгт-2799
  • Налайх дүүрэгт-24.241 сонгогч тус тус бүртгэгджээ.

Нийслэлийн сонгогчдын тоонд түр оршин суугчид багтсан гэнэ. Сонгуулийн хуулийн дагуу шилжилт хөдөлгөөн зогсоохоос өмнө нийслэлээс 977 иргэн орон нутаг руу шилжиж, 733 иргэн орон нутгаас нийслэлп шилжин ирсэн байна. Сонгогчдын 5349 нь зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ. Тэдний саналыг өнөөдөр 09.00-20.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авч байна.

Малын халдварт өвчин гарсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн, сонгуулийн 1813 хэсгийн хорооны 13 өрхийн 30 сонгогч хөл хорионд орсон байна. Нийслэлийн сонгуулийн хороо Мал эмнэлгийн байгууллагуудтай ярилцаж байгаад тэдгээр иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авах ажлыг зохион байгуулах гэнэ.

Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр буюу маргааш бүх нийтээрээ амарна. Хэрэв энэ өдөр (2017.06.26) ажиллаж буй хувийн байгууллага, аж ахуйн нэгж байвал ажилчдадаа чөлөө олгож саналаа өгөх үүрэгтэйг нийслэлийн Сонгуулийн хорооноос санууллаа. Мөн нийслэлийн Сонгуулийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд бэлтгэхдээ одоогоор нэг тэрбум 373.8 сая төгрөгийн зардал гаргаж, энэ тооны мөнгийг  Сонгуулийн ерөнхий хорооноос авчээ.

Мөн маргааш /2017.06.26/ цахилгаан тасалдлаас болгоомжилж  зарим гэр хорооллын 30 санал авах байранд цахилгаанаа нөөцлөх эх үүсвэрүүдийг байрлуулсан байна. Нийслэлийн Сонгуулийн хороо иргэдийг маргааш сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн