Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон бусад лабораторид 13210 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 400 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиодол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 7,589 болсноос дотоодын халдварын тоо 7052 боллоо.
Нийтдээ 1693 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 9
- Хүнд 29
- Хүндэвтэр 219
- Хөнгөн 1436 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 185 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 7,589 үүнээс эдгэрсэн 4,711 буюу 61,9 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-6268 /сүүлийн 24 цагт 400 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-9 / Сүүлийн 24 цагт 2 /
- Архангай-41 / Сүүлийн 24 цагт 4/
- Төв аймаг-147 /Сүүлийн 24 цагт 86/
- Дархан-Уул-100 / Сүүлийн 24 цагт 15/
- Хөвсгөл-29 / Сүүлийн 24 цагт 6/
- Увс –2 /
- Өвөрхангай –65 /Сүүлийн 24 цагт 20/
- Баянхонгор 11 /Сүүлийн 24 цагт1/
- Орхон амйагт 86 /Сүүлийн 24 цагт 15/
- Дорноговь аймагт 37
- Булган аймагт 22 /Сүүлийн 24 цагт 19/
- Сэлэнгэ аймагт 219 /Сүүлийн 24 цагт 2/
- Хэнтий аймагт 10 /Сүүлийн 24 цагт 4/
Одоогоор нийт 14 аймагт өвчлөл бүртгэгдээд байгаа аж.
Л.Баяр