2021-03-26 12:221min00

А.Амбасэлмаа: Гэр бүлийн гишүүдтэй хамааралтай халдвар 40-50 хувийг эзэлж байна

ambaa

Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн хүрээтэй тархсан байна. Үүнээс улбаалан 10 гаруй аймагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдлээ.

Бүртгэгдсэн тохиолдлуудыг харахад,

  • Гэр бүлийн гишүүдтэй хамааралтай халдвар 40-50 хувь,
  • Ажлын газар, хамт олонтой хамааралтай халдвар 21 хувь байгаа бол үлдсэн нь бусад үйл ажиллагаатай холбоотой халдвар байгаа юм.

Халдвар авсан нэг хүний цаана 3-4 хүн өвчлөх эрсдэлтэй. Цаашлаад нэг гэр бүлийн бүх гишүүн өвчилсөн тохиолдол ч бий. Өвчлөлийн байдлаас харахад гадуур их явсан, олон арга хэмжээнд оролцсон хүмүүс халдварт илүү их өртөж байна гэж өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр доктор А.Амбасэлмаа хэллээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй