Буриад Улсын Соёлын яам тус улсын нэрт найруулагч Эрдэни Жалцановын “Бадма, Чагдар хоёр” нэртэй буриад хэл дээрх хүүхэлдэйн кино бүтээх төслийг дэмжжээ. Энэ талаар найруулагчийн эхнэр Евгения фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр “Эрдэни Жалцановын буриад хэл дээр “Бадма, Чагдар хоёр” хүүхэлдэйн кино бүтээх ажил нь “Бүгд Найрамдах Буриад Улсад буриад хэлийг хадгалах, хөгжүүлэх” улсын хөтөлбөрийн арга хэмжээ хэрэгжүүлэн төлөвлөгөөнд багтсан” хэмээн бичжээ.

Бадма, Чагдар нэртэй хоёр жаал хүүгийн адал явдлын талаар өгүүлэх богино хэмжээний, цуврал хүүхэлдэйн кино өнгөрсөн оноос Юүтүб сувгаар олон нийтэд хүрэх болсон юм. Энэ киног бүтээхэд Жалцановынхан бүгд оролцдог бөгөөд Эрдэни санааг нь гаргаж, цаасан дээр буулгадаг бол эхнэр Евгения зургийг зурж, харин охин Янжима нь дүрүүдэд дуу оруулдаг аж.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн