“МИАТ” ТӨХК-ийн В767-300 агаарын хөлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 5 хайрцаг, 149 кг “COVID-19”-ийн эсрэг “Файзер” вакциныг тээвэрлэн авчирчээ.
Тус компанийн мэдээлснээр, уг вакциныг Lithium зай хураагууртай тусгай зориулалтын хайрцагтай тээвэрлэжээ. Вакцин тээвэрлэсэн онгоц энэ сарын 24-ний өдрийн 16.34 цагт Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.
Энэхүү вакциныг Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид хүлээн авч хяналт шалгалт хийж ХӨСҮТ-ийн вакцины төв агуулах руу шилжүүлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Файзер”-ын вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулах тухай мэдэгдсэн билээ.
Манай улс Олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд, “Астразенека” компанийн Ковишийлд вакцинаас 112.800 тунг хүлээн авахаас энэ сарын 12-нд 14 400 тунг оруулж ирсэн юм. Харин АНУ-ын “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлсэн Комирнати (Comirnaty) вакцинаас 25.740 тунг хүлээн авахаар тогтжээ.
Вакцин нийлүүлэлт:
Б.Эрдэнэ