УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн төрийн албан шалгалт өгөлгүйгээр өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилогджээ. Энэ нь олон нийтийн дунд төрийн албаны наад захын шаардлага хангахгүйгээр үл барам танил талаараа дамжуулан даргын суудалд очсон маш их шүүмжлэл дагуулаад байсан билээ.
Л.Баяр