Дөрөвдүгээр сарын эхээр 300 мянган тун “Спутник-V” вакцин оруулж ирнэ

2021-03-24 12:30
437348

Монгол Улс өмнө нь ОХУ-аас 10 мянган тун  “Спутник-V” вакцин хоёрдугаар сард хүлээн авсан. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас 300 мянган тун “Спутник-V” вакциныг оруулж ирэхээр яриа хэлэлцээр хийсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Орос вакциныг оруулж ирсэний дараа эмчийн зааврын үндсэн дээр иргэдээ дархлаажуулалтад хамруулах аж.

Б.Эрдэнэ