Манай улсын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ. Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат: Урьдчилсан тооцооллоор Улаанбаатарт 3-5 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн Улаанбаатарт 3-5 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн гэсэн урьдчилсан тооцоолол байна. Улаанбаатар хот барилга байгууламж болон хүн амын нягтаршил ихтэй тул нийслэлийг тойрсон гурван байршилд амжиж анхааруулах систем бий. Энэ нь зөвхөн УБ-ын иргэдэд зориулагдсан бөгөөд 6-7 балл буюу гамшиг үзүүлэх хэмжээнд чичирхийллээс үүсэхээс өмнө амжиж анхааруулах систем ажиллана. Иргэдэд өгч буй зөвлөмж 2 түвшинд байна. Газар хөдлөлт болж гамшиг учирвал би яах вэ гэдгээ иргэдэд нээлттэй өгч буй нь том дэвшил.