Өвөрхангайн сувиллаас голомтолсон халдваруудаас гадна, эх үүсвэр нь тодорхойгүй 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Үүнд:
Саран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 орчим насны эмэгтэй
Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажилладаг төрийн албан хаагч
Сибирийн сүлжээний бизнес эрхэлдэг 2 иргэнээс халдвар илэрсэн байна.
Үүнтэй холбоотойгоор 2021.03.24-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа гэж Дархан -Уул аймгийн DBS телевизийг цахим хуудсанд нийтэлжээ.
Л.Баяр