Оросын Гамалейн нэрэмжит төв “Спутник V” вакциныг дусал хэлбэрт оруулах туршилтаа эхэллээ. Туршилтын ажил энэ онд дуусах бөгөөд судалгаагаар энэ нь ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж гарчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, оросуудыг вакцинжуулах асуудлаарх зөвлөгөөний үеэр Гамалейн нэрэмжит Халдвар судлал, микробиологийн төвийн захирал Александр Гинцбургээс хүүхдүүдэд аль наснаас нь хийж болохыг асуужээ.
Гинцбург тэмдэглэхдээ хүүхдүүдийг хэд хэдэн бүлэгт хувааж, 12-13-17 наснаас эхлэх нь зөв гэжээ. “Бид энэ асуудлаар өдгөө хүүхдийн эмч нартай ажиллаж байгаа” хэмээн төвийн тэргүүн мэдэгдэв. Түүнчлэн дараагийн бүлэг нь 8 наснаас нь эхлэх нь зөв гэжээ. Гинцбург мөн ирээдүйд 3-4 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж болно гэж үзэж байна.
Ерөнхийдөө түүнээс бага насныхан ч хамрагдах боломжтой. Энэ насны бүлгийнхэнд зориулан хамарт дусаах “Спутник V” вакцин өдгөө клиникийн туршилтаа бараг эхлүүлээд байгааг Оросын ШУА-ийн академич дуулгав.
“Энэ бол ярих юмгүй, хүүхдүүдийг, ялангуяа бага насны хүүхдүүдийг вакцинжуулахад тохиромжтой хэлбэр. Хүүхдүүд шприцийн төрлөөс гэмтэх, тэр байтугай гаж нөлөө илрэх эрсдэлтэй” хэмээн Гинцбург мэдэгджээ.
Эхний туршилтуудаар хамрын дусал хэлбэрийн вакцинд ямар нэгэн сөрөг нөлөө илрээгүй байна.
Путин энэ бэлдмэлийг хэзээ хэрэглэх боломжтой болохыг асуухад төвийн тэргүүн энэ онд туршилт дуусна гэжээ.
Эх сурвалж: Interfax.ru
Орчуулагч: Марта