Олон улсын боксын холбоо /AIBA/-ноос 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Монголын боксын холбоонд илгээсэн захидалдаа:

AIBA-гийн “Аваргууд ба алдартнууд” комиссын гишүүнээр сонгогдсон “Бээжин-2008” зуны ХХIX олимпийн наадмын аварга, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган танд AIBA-гийн Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс баяр хүргэе гэжээ.

Монгол Улсаас анх удаа Олон улсын боксын холбооны комиссын гишүүнээр сонгогдож байгаа олимпын аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Энхбатын Бадар-Ууган танд Их спортод Монгол эх орноо төлөөлөн ажиллах болсонд “Амжилтын төлөө хамтдаа” уриатай Монголын боксын холбоо болон үе үеийн боксчид, спорт сонирхогчид халуун баяр хүргэж байна.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн