COVID-19-ийн халдвар Улаанбаатар хотоос долоон аймагт зөөвөрлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнгөрсөн нэг хоногт буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа.
Үүнд:
- Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
- Дархан-Уул аймагт 3 иргэнээс халдвар илрэв. Эдгээр иргэн Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
- Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус иргэн мөн “Сэмжид Хужирт” сувилалд амраад иржээ.
- Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлсэн 50 хүнээс шинжилгээ авахад 14 хүний хариу сул эерэг гараад байна.
Монгол Улсад батлагдсан дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-4284
- Завхан-6
- Архангай-4
- Орхон-25
- Төв аймаг-20
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
- Хөвсгөл-10 байна.
Л.Баяр