Хүн амынхаа 55%-г вакцинжуулаад байгаа Израйль энэ оны 2-р сарын 21-ээс эхлээд “Ногоон зөвшөөрөл” (Green pass”)-ийг хэрэгжүүлэх замаар эдийн засгаа сэргээх бодлого явуулж байна. Вакцин тариулсан хүмүүсдээ Израйль “Ногоон зөвшөөрөл” олгож байгаа бол Англи, Герман, Чилид “Дархлааны пасспорт” бас хэсэг орон “Вакциний пасспорт” олгох талаар ярьж байна. Энэхүү “Ногоон зөвшөөрөл”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг та бүгдтэй хуваалцъя:
- Энэхүү зөвшөөрлийг Ковид-19 тусаад эдгэсэн эсвэл вакциний 2 дахь тунг хийлгээд 7 хоносон хүмүүст олгож байгаа ажээ.
- “Ногоон зөвшөөрөл”-тэй бол Ковид-19 халдвартай хүнтэй харьцаанд орсон болон гадаадаас ирсэн тохиолдолд авч хэрэгжүүлж буй 10-14 хоногийн карантин, хөл хорионд орохгүй.
- “Ногоон зөвшөөрөл”-тэй бол урлаг, соёл, спортын бүхий л арга хэмжээ, бялдаржуулах танхим, ресторан, зочид буудал зэрэгт орж үйлчлүүлж болно.
- Автобус, онгоц, үзвэр үйлчилгээ зэргийн аливаа билетийг худалдаалахдаа “Ногоон зөвшөөрөл”-ийг шаардах юм байна.
- “Ногоон зөвшөөрөл” олгогдсон өдрөөсөө 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
- Энэхүү зөвшөөрлийг Израйлийн Эрүүл мэндийн яамны апп, веб сайтаас татаж авч болох бөгөөд QR кодтой хэвлэмэл зөвшөөрлийг бас ашиглаж болно гэнэ.
- Энэхүү зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд торгох, хорих хуулийн заалттай юм байна.