Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын гурван тохиолдол батлагдсан талаар тус аймгийн Онцгой комиссоос өчигдөр мэдээллээ.
Тодруулбал: Өчигдөр /2021.03.22/ өдөр 16:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн ЭМГ-аас аймгийн ЭМГ-т мэдээлэл өгсний дагуу Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувилалд амраад Дарханд ирсэн 17 иргэнээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээ авахад 19:30 цагийн байдлаар эхний 3 иргэний шинжилгээ эеоэг гарсан байна.
Батлагдсан 3 тохиолдлын 2 нь Шарын гол сумын, нэг нь Дархан сумын иргэн байна. Эдгээр иргэд энэ сарын 21-22 нд шилжих шөнө Дархан-Уул аймагт очсон ажээ.
Нөхцөл байдалтай холбоотойгоор Шарын гол сумыг Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын шар түвшинд шилжүүлэн, тус сум руу орох болон гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар бүрэн хязгаарлахаар шийдвэрлэлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой комисс мэдээлсэн байна.
Л.Баяр