Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2021 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 23.3 мянга болжээ.
Үүнээс 15.5 (66.3 хувь ) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 7.8 (33.7 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 5.2 (25.1 хувь ) мянган хүн, өмнөх сараас 1.0 (6.1 хувь) мянган хүнээр буурчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хоёрдугаар сард ажилгүй 3.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Үүнээс Улаанбаатар хотод хоёрдугаар сард нийт 1.2 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 56 иргэн ажилд зуучлагдан орсон байна.