“Токио-2020” Зуны олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас эрэгтэй 65 кг Төмөр-Очирын Тулга, эмэгтэй 68 кг Соронзонболдын Батцэцэг нар тус тус эрх аваад байна.
Харин Ази тивийн орнуудаас Япон -7, Казахстан – 6, БНХАУ – 5, Энэтхэг -4 , Монгол, Иран, БНАСАУ – 2, Узбекистан, Киргиз, Сири тус бүр нэг эрх авчээ. Казахстаны Алматы хотноо 4 дүгээр сарын 9-11-нд Азийн тивийн олимпийн эрх олгох тэмцээний олимпийн жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад эрх олгоно.
Энэхүү тэмцээнийг залгуулаад манай тамирчид дөрөвдүгээр 12-17-нд Алматы хотод тивийн аварга АШТ-д хүч үзэх юм. ДАШТ болон тивийн АШТ-д эрхээ авч чадаагүй тамирчин сүүлийн боломж болох тавдугаар сарын 6-9-нд Болгарын нийслэл Софид болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнээр олимпын эрх өгөх юм.
Б.Эрдэнэ