Ардчилсан нам бүлгийн асуудлаараа нэлээн хэдэн асуудал хэлэлцсэн талаар Бүлгийн дарга Ганбат мэдэгдлээ.
Шилэн дансны тухай хууль, Өндөр настны тэтгэврийн хэмжээг 500 000 доошгүй болгох ёстой гэсэн хоёр хуулийг нэн шаардлагатай өргөн барих хууль гэж үзээд байна.
Тодруулбал, Шилэн дансны тухай хуулийг зайлшгүй сайжруулах хэрэгцээтэй байгаа. Тэгэхгүй бол зарим нэг этгээдүүд шантаажны хэрэгсэл болгох, тодорхой хэмжээний 5 саяас дооших мөнгө хэрхэн яаж зарцуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Үүнийг яаралтай засах нь зүйтэй гээд хуулиа бэлдээд Засгийн газраас санал авахаар явуулсан.
Өндөр настны тэтгэврийн хэмжээг 500 000-аас доошгүй болгох ёстой гэсэн хуулийн заалтыг засгийн газраас санал асуусан, бидэнтэй бас л санал нэгдээгүй байна.
Мөн Ардчилсан намын бүлэг 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсохыг хүссэн байгаа. Энэ мөнгө УИХ-ын хяналтаас гадуур явж байгаа. Төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулж байгаа. Ковидын нөхцөл байдал хүнд байна.
Н.Батаа