Жил бүрийн 3-р сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулах, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.

Одоогоос 29 жилийн өмнөөс буюу 1993 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг улс орнууд тэмдэглэж, харин манай улс 2005 оноос хойш уг өдрийг тэмдэглэн ирсэн түүхтэй. Монгол Улс энэ жил “Усны үнэлэмж, үнэ цэнэ” уриан дор энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Монгол Улс 16 дахь жилдээ Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд “Усны үнэлэмж, үнэ цэнэ” уриан дор

  • Усны нөөцийн үнэлэмж
  • Усны дэд бүтцийн үнэлэмж
  • Усны үйлчилгээний үнэлэмж
  • Үйлдвэрлэл, Нийгэм- Эдийн засгийн үйл ажиллагаанд оруулах усны үнэлэмж
  • Усны нийгэм – Соёлын талын үнэлэмж зэрэг таван чиглэлд анхаарлаа хандуулж байна.

Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх усаар хангадаг. Монгол орны газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт юм.

НҮБ-ын хүүхдийн сангаас “2040 он гэхэд 18-аас доош насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь буюу 600 сая орчим хүүхэд усны хэт хомсдолтой газар нутагт амьдрах болно” гэсэн судалгааг гаргасан байдаг.

Дэлхийн хүн амын тавны нэг нь \ойролцоогоор 1,2 тэрбум\ ус хомсдолтой бүсд аж төрдөг. Харин манай гаригийн нийт хүн амын дөрөвний нэг нь гол мөрний болон усан судалт хэсгүүдээс ус гаргаж авах боломжгүйн улмаас ундны усны асуудалтай тулгардаг хөгжиж буй оронд амьдардаг.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн