Манай улсын нийт хүн амын 3.9 хувь нь буюу 128,886 Казах угсаатан байна. Монгол Улсын харьяат Казах угсаатнуудын 64,345 нь эрэгтэй, 64,541 нь эмэгтэй.
Казахууд баруун бүсийн хүн амын 26.5 хувийг эзэлдэг. Баян-Өлгий, Ховд , Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон Улаанбаатар хотод ихэвчлэн оршин суудаг. Баян-Өлгий аймагт нийт Казах иргэдийн 77.1 хувь нь амьдардаг.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо