Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ сумын зааг “Арцат” уулын орчимд гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийт 110 албан ажиллаж байна.
Мөн Булган аймгийн Тэшиг сум, Хужирт багийн “Эг-Тарвагатайн бэлчир”-т энэ сарын 12-нд гарсан ойн түймэрийг цурманд оруулахаар холбогдох албаны хүмүүс болон орон нутгийн 29 иргэн хамтарсан нийт 142 хүн 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багийн “Дааган дэл”-д гарсан түймрийг бүрэн цурманд оруулжээ.