БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны нэгэн жуулчны газар Чингис хааны хөргийг доромжилсон үйлдэл хийсэн бичлэгээ интернетийн “WeChat” сүлжээнд дэлгэсэн хятад эр урьдчилсан хорих газар учир битүүлгээр өөд болсон тухай нэрээ дэлгэхийг хүсээгүй баттай эх сурвалж “Азия-Россия” мэдээллийн портал хандан уламжилжээ. 1972 онд төрсөн, 45 настай Го Чен гэх тэр хятадыг нийгмийн хэв журам зөрчсөн хэргээр эхлээд Хөх хотын урьдчилсан хорих газар хорьжээ. Гэвч тэнд түүнийг зодож гэмтээсэн тул Тунгляо хотын урьдчилсан хорих газар руу шилжүүлсэн аж. Тэнд тэрээр учир битүүлгээр нас барсан юм байна. Энэ хэргийн талаараливаа мэдээлэл тараахыг Хятадад хатуу хориглосон гэнэ.
Б.Хишигбат
Эх сурвалж: aguulga.mn