Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн танилцууллаа.
Гуравдугаар сарын 21-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 9520 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 170 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 168 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Төв аймагт 2 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 170 халдвар авсан хүнээс 160 нь ойрын хавьтал байна. 10 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 23 дугаар хороо,
- БГД-ийн 1 дүгээр хороо,
- СХД-ийн 3, 18, 25,34, 39 дүгээр хороонд байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 4443 болсноос дотоодын халдварын тоо 4006 боллоо. Нийтдээ 1365 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 12
- Хүндэвтэр 159
- Хөнгөн 1191 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 126 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 4340 үүнээс эдгэрсэн 3,477 буюу 71 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Улаанбаатар-4078 /сүүлийн 24 цагт 170 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-6
- Архангай-4
- Орхон-25
- Төв аймаг-20 /сүүлийн 24 цагт 2 тохиолдол нэмэгдэв/
- Сэлэнгэ аймаг-217
- Дархан-Уул-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь аймаг-32 байна.
- Хөвсгөл-7 /сүүлийн 24 цагт 7 тохиолдол нэмэгдэв/
Л.Баяр