Америкийн Жоржия мужийн иргэн Андреас Флейтен өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хортой, стресстэй орчинтой гэх авто засварын газрын ажлаасаа дуулиантайгаар харагджээ. Халагдсаныхаа дараа тэрбээр 915 доллар цалингаа авах ёстой байсан ч таван сарын хугацаанд цалинг нь өгөөгүй байна.
Флейтен босстойгоо хэд хэдэн удаа уулзах гэсэн боловч ажил руу нь оруулахгүй, утсаар ч ярихгүй байжээ. Тиймээс Андреас Хөдөлмөрийн газартаа гомдол гаргаж, хэсэг хугацааны дараа мөнгөө авсан байна. Гэвч түүний хүссэнээр мөнгийг нь өгсөнгүй.
Гуравдугаар сарын дундуур нэгэн шөнө гэрийнх нь үүдэнд машин ирээд 230 кг бохирдсон центүүд асгаад явчихжээ. Зоосон мөнгийг машины тосоор будсан бөгөөд дээр нь доромжилсон захидал үлдээсэн байсан гэнэ. Флейтений найз охин эдгээр зоосон мөнгөний зураг, бичлэгийг авч, олон нийтийн сүлжээнд тавьсан байна. Одоогоор тэрбээр цалингаа гараашдаа “хураасан” гэнэ. Тэрбээр зоосон мөнгөнүүдээ бага багаар цэвэрлэж, банкинд мөнгөн дэвсгэртээ сольж байгаа аж.
Сэтгүүлчид Флейтений экс боссоос энэ тухай асуухад өмнө нь ажилтан байсан хүнийхээ гэрийн үүдэнд зоос асгаснаа санахгүй байна гэжээ. Гэхдээ тэрбээр төлбөрөө төлсөн, асуудал дууссан гэсэн байна.
Эх сурвалж: fishki.net
Орчуулсан Э.Март