Хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор Финланд нэрлэгджээ. Тус улс дэлхийн хамгийн аж жаргалтай орнуудын жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүллээ гэж “World Happiness Report” тайланд бичжээ.

Иргэд нь хамгийн аз жаргалтай арван орны тоонд мөн Исланд, Дани, Швейцар, Нидерланд, Швед, Герман, Норвеги, Шинэ Зеланд, Австри улсууд багтжээ. АНУ 14-т, Их Британи 18-т, Франц 20-рт жагссан байна.

“World Happiness Report” тайланг НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн хорооноос жил бүр гаргадаг. Уг тайланд улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо дундаж наслалт, нийгмийн халамж, авилгын түвшин, нэг хүнд ногдох ДНБ, иргэний эрх чөлөө, ажлын байрны баталгаа, авлигын түвшин, мөн олон нийтийн санал асуулгын дүн зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалздаг байна. Энэхүү тайланг 2012 оноос эхлэн гаргадаг болсон байна.

Эх сурвалж: ria.ru

Орчуулсан Н.Батаа

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн