Нүд хуурайших, юм торсон мэт мэдрэмж төрөх нь үений үрэвслийн ноцтой шинж тэмдэг байж болзошгүйг Америкийн эмч нар анхаарууллаа.
Daily Express-т тэмдэглэснээр, нүдний гаднах бүрхэвч, эвэрлэг бүрхэвч зэрэг нь үрэвслийн үйл явцад нөлөөлдөг уураг болох коллагенаас бүрддэг. Коллаге нь нийлэг эдээс бүрддэг. Тиймээс үений үрэвслийн үед “нүд аргаж хуурайших хамшинж” илэрдэг гэнэ. Энэ шинжээс гадна нүдэнд юм торох, тод бус харах, хуурайших шинж илэрдэг байна.
Эмч нар түүнчлэн үений эргэн тойронд улайх нь үений үрэвслийн шинж байж болзошгүй гэнэ.
Үе мөчний өвчнийг залуудаа эмчлэхгүй бол хэдэн жилийн дараа тахир дутуу болох эрсдэлтэй.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулсан Э.Март