БЗД-ийн 26 дугаар хороон 17,550 иргэнээс шинжилгээнд хамрагдсанаас 16 мянган иргэний шинжилгээний хариу гараад байна. Үүнээс 28 эерэг тохиолдол гарчээ. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тоог гаргахад өндөр тоо гарч байгаа аж.
Тиймээс БЗД-ийн эрүүл мэндийн төвийн дүгнэлтийг үндэслэж, тус дүүргийн 26 дугаар хороонд 5 хоногийн хөл хориог хэвээр нь үлдээж тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэж БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл хийх үеэр хэллээ.
Л.Баяр