Тандалт, тусгаарлалтын шуурхай баг хуралдаж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар өчигдөр орой зөвлөлдлөө.

Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэлийн Онцгой комисс, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн нэгж удирдлагуудыг УОК-ын Шуурхай штабт нэгтгэж ажиллах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргалаа.

Энэ үeэр Тандалт, тусгаарлалтын багаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зайлшгүй авч хэрэгжүүлэх асуудлыг Шадар сайдад танилцуулав.

Тусгаарлалтад орсон иргэдийг онлайн хэлбэрээр олон төрлийн сургалт өгч хөгжүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйч тодорхой цагт цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө өгч ярилцах боломжийг бүрдүүлэх, тусгаарлалтанд ороход нь халуун хэмжигч, амны хаалт өгөх, санал гомдлыг нь хүлээн авч шуурхай шийдвэрлэж ажиллах, эмчилгээний мэдээллээр байнга өгч халдварыг даван туулах арга хэмжээг авч ажиллахад анхаарч ажиллахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Шуурхай штабт очиж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах, ойлголтын зөрүү арилгах зорилгоор НОК, ХӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагыг байлцуулан, тэдний санал хүсэлтийг сонсон зөвлөлдөж дараах чиглэлийг өглөө.

УОК-оос гаргасан шийдвэр доод, дунд шатанд дутуу хэрэгжиж байгаа нь нэгдсэн ойлголтгүй, мэдээллээ солилцдоггүй байдлаас үүсэж байгааг Шадар сайд онцлов.

Иймээс дээрх байгууллагын удирдлагууд УОК-ын Шуурхай штабт төвлөрөн нэгдсэн зохион байгуулалтад орж, нийслэл, дүүргийн хэмжээнд тулгарсан асуудлыг газар дээр нь хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шинэчилсэн зохион байгуулалтыг Шадар сайд танилцуулан хэрэгжүүлэхийг чиглэл болгов.

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн